card

Бидний үйлчилгээ

Үйлчилгээний төрлүүд

Хүсэлт гаргах

Агаарын тээвэр

Бид дэлхийн аль ч хотуудаас агаарын тээвэрлэлтийг ачааны болон зорчигч тээврийн агаарын хөлгөөр импорт болон экспортын чиглэлд найдвартай, түргэн шуурхай, хямд үнээр зохион байгуулдаг.

Төслийн болон яаралтай ачааг бүтэн чартер онгоцоор тээвэрлэнэ

Хамтрагч авиа компаниуд
МИАТ, Air China, Korean Air, Air Busan, Aeroflot, Turkish Airlines, Air Incheon

Шууд нислэг үйлдэж буй болон дамжин өнгөрөх хотууд
Бээжин, Сөүл, Бусан, Берлин, Хонг Конг, Москва, Истанбул, Токио

Агаарын тээврийн дундаж хугацаа 1-5 хоног

Төмөр замын тээвэр

Хамгийн найдвартай, аюулгүй тээврийн төрөлд тооцогддог.

Бид БНХАУ болон ОХУ-ын бүх хотуудаас чингэлэгийн болон задгай ачааг Замын-үүд болон Сүхбаатар хилийн өртөөдөөр дамжуулан төмөр замын импорт, экспорт, транзит тээврийг хямд, шуурхай зохион байгуулж байна.

Европын Холбооны бүх улсууд болон Скандинавын орнуудаас төмөр замын тээврийг Беларусын Брест хилийн төмөр замын боомтоор, ОХУ-ын нутаг дэвсгэрээр, Транссибирийн төмөр замын сүлжээгээр, манай улсын хойд хил болох Сүхбаатар боомтоор дамжуулан зохион байгуулдаг.

Транссибирийн төмөр замаар дамжин ОХУ-ын Санкт-Петербург, Өмнөд Архангельск, Владивосток, Новороссийск боомтууд болон Европын холбооны бүх улсуудтай холбогддог бөгөөд энэхүү чиглэлд бид чингэлэгийн, задгай ачаа, битүү вагон тээврийг зохион байгуулдаг.

Дан төмөр замын тээвэрлэлтийн хугацаа ямар зайнаас тээвэрлэхээс хамаараад ойролцоогоор 7-30 хоног байдаг

Интермодал буюу далай, төмөр зам хосолсон тээвэр

Хамгийн хямд тээврийн төрөлд тооцогддог.

Бид бүх тивийн далайн боомтуудаас бүх төрлийн далайн чингэлэгээр болон задгай ачааг China Shipping Container Lines, COSCO, K-Line, CMA-CGM, MAERSK Line, Sinotrans Container Lines зэрэг дэлхийн томоохон усан онгоц, далайн чингэлэгийн компаниудтай хамтран ажиллаж, далайн боомт хүртэл зохион байгуулдаг.

Далайн боомтод ирсэн чингэлэгтэй болон задгай ачааг БНХАУ болон ОХУ-ын боомтуудтай холбогдсон төмөр зам, авто замын сүлжээгээр дамжуулан экспорт, импорт, транзит цогц тээврийг зохион байгуулж байна.

БНХАУ-ын Синган боомтоос Монгол Улс хүртэл 1870 км төмөр замтай бөгөөд Монгол Улсын нийт экспорт, импортын 80-85% нь БНХАУ-ын Синган боомтоор дамжин тээвэрлэгддэг.

Далайд гарцгүй манай орны онцлог байдалд тохируулан бид дэлхийн 80 гаруй улсын 300 орчим харилцагч түншүүдийн өргөн сүлжээгээрээ дамжуулан импорт экспортын тээвэр ложистикийн үйлчилгээг далайн тээврээр зохион байгуулж байна.

Олон улсын авто замын тээвэр /TIR/, авто тээврийн түүвэр ачаа /LTL/ болон дотоодын авто тээврийн үйлчилгээ

Бид Европын Холбооны улсын бүх хотуудаас бүтэн TIR автомашинаар 90 куб.м хүртэлх ачааг найдвартай, шуурхай зохион байгуулж байна.

БНХАУ-ын бүх хотоос Эрээн/Замын-Үүд, Ганц мод/ Гашуун Сухайт, Улиастай/Бичигт, Сэхээ/ Шивээ хүрэн зэрэг боомтуудаар дамжуулан хилийн болон гүний гаалийн бүрдүүлэлттэй ачааны тээвэрлэлтийг тогтмол найдвартай зохион байгуулдаг.

Бид өөрсдийн болон гэрээт авто тээврийн хэрэгслээр Монгол улсын өнцөг булан бүрт ачааг хүргэх бөгөөд манай тээврийн жолооч нар хариуцлагын даатгалтай.

ОХУ-ын аль ч хотуудаас Монгол руу Хиагт/ Алтанбулаг боомтоор дамжуулан хилийн гүний гаалийн бүрдүүлэлттэй ачааны тээвэрлэлтийг зохион байгуулдаг

 Европоос авто машинаар ачаа тээвэрлэх дундаж хугацаа манай гадаад агентын агуулахаас гарсанаас хойш 10-15 хоног байдаг.

ТИР машины авто тээвэр 7 хоногт 2-3 удаа тогтмол гарч байна.

Холимог тээвэр /AIR+LCL/ болон түүвэр ачаа тээвэр /LCL/

Бид бүх тивийн, бүх хотуудаас агаар, далай, төмөр зам, авто тээвэр хослуулсан холимог тээвэрлэлтийг /AIR+LCL/ 7-10 хоногт найдвартай зохион байгуулж байна.

Энэхүү тээвэрлэлтийг сонгосноор шууд агаарын тээврийг ашигласнаас 30-40%-иар тээврийн зардлыг хэмнэх боломжтой бөгөөд хугацааны хувьд өрсөлдөхүйц, сүүлийн үед их түгээмэл болж буй тээврийн төрөл юм.

Бид бүх улс орнуудаас хэрэглэгчийн захиалгын дагуу бүх төрлийн түүвэр ачааг / LCL/ далайн боомтуудын хооронд түүвэр чингэлгийн өргөн сүлжээг ашиглан, БНСУ-ын Инчон, Бусан, БНХАУ-ын боомтуудаар дамжуулан тогтмол зохион байгуулдаг. Ингэснээр тухайн түүвэр ачаа нь чингэлэг дүүртэл хүлээхгүйгээр түргэн шуурхай 25-30 хоногийн дотор Улаанбаатарт ирэх боломжтой.

Гаалийн бүрдүүлэлт, зуучлал, мэдүүлэг шивэлт

Манай компани нь ГЕГ-ын олгодог тусгай зөвшөөрлийнхөө дагуу өөрсдийн үндсэн мэргэжлийн мэдүүлэгч, гаалийн менежерүүдээс бүрдсэн Гаалийн алба нь харилцагчийн ачааг түргэн шуурхай, урьдчилсан мэдүүлэг шивэлт хийж, гаалийн байгууллагад зуучлан ажилладаг бөгөөд гаалийн бүрдүүлэлтийг 1-2 хоногт багтаан гүйцэтгэдэг.

Төслийн цогц логистик үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ

Манай компани нь анх үүсгэн байгуулагдахдаа уул уурхайн том бүтээн байгуулалтын төслийн логистикийн зөвлөх outsourcing үйлчилгээг үзүүлж гараагаа эхэлж байсан бөгөөд энэ хугацаанд бид дэд бүтцийн, уул уурхайн, барилгын, тусламжийн зэрэг олон төсөл хөтөлбөрийг гардан амжилттай зохион байгуулсаар ирсэн бөгөөд хамгийн бага зардлаар хамгийн богино хугацаанд төслийн логистик зохион байгуулах, цогц тээвэр болон гаалийн зуучлалын үйлчилгээг үзүүлэх хамгийн өндөр туршлагатай мэргэжлийн компани юм. Та хэрэгжүүлж буй төслийнхөө логистикийг бидэнд бүрэн даатгаарай.