МОНГОЛ-ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДЫН АМРАЛТЫН ХУВААРЬ (Цагаан сар)

Цагаан сарын баярыг Монголын Буддын шашин буюу Шарын шашны Төгс-буянт буюу билгийн тооллын дагуу хаврын эхэн сард тэмдэглэдэг. Цагаан сарын баярыг Монгол улсаас гадна ОХУ-ын Буддын шашинт Буриад, Тува, Алтай, Халимагийн ард түмэн болон БНХАУ, Солонгос, Вьетнам, Япон гэх улсуудад тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн Цагаан сар 2021.02.12 тохиож байгаа. Энэ үеэр Монгол-Хятадын хилийн боомт 2021.02.12-15 амралтын хуваарьтай байна. Мөн БНХАУ-н дотоод тээвэр болон үйлдвэрийн үйл ажиллагаа 2021.02.28 хүртэл амрах мэдээтэй байгаа.